2007/04/30

2008 оны Олимп буюу Хятад цэр

Өнөөдөр мэдээ үзэж суунгаа ийм зүйл сонсоод авав. Хятадад ойрын хэд хоног, удахгүй болох Олимпийнхоо төлөө муу зуршлуудаасаа салан, эдийн засгийнхаа хөгжлийн төвшинтэй тэнцэхүйц зөв боловсон болюу гэсэн уриа гараад байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан эхний шатанд хаа сайгүй, хаман байж шүлсээ цацруулах, хүний өмнө цэрээ шидэх, газраар нэг шүлсэн овоо босгохоо больё гэсэн тогтоол гарсан ажээ. Тогтоолын дагуу эхний удаа шүлс, эсвэл цэрээ хаяж байгаа хүнд сануулга болгож цагдаа нар хэлэх бөгөөд нэгээс дээш удаа ийм байдалтай баригдах аваас 5 евротой тэнцэх мөнгөөр торгоно гэсэн байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд сайн дурын, зөв боловсон оюутан охид, хөвгүүд гудамжинд сануулга тарааж зогсоо юм байх.

За тэр хажуу хавь ч яах вэ, хаяанд байгаа манайхан бас эд эсээ, өөртөө хадгалж явбал ядаж л эрүүл мэндэд сайн шүү дээ хөө.

Casting in Mongolia (Part 1 of full translation)

Чингис хааны үе залгамжлагчид үзэсгэлэн төгөлдөр хирнээ үүнийгээ мэдээгүй явжээ. Монгол улс Өрнө дахинд нээгдэж, загвар үзүүлэгчидийн төвүүд бий болж, тэднийг монгол гэрийн мухраас гаргаж ирэх хүртэл мэдээгүй л явж. "Баялаг" хийгээд "Алдар нэр" гээч нь аз жаргалын шинэхэн шалгуур болоод энэ бүхэн хөдөө нутаг, тал хээрээс огтхон ч дутахгүй ажээ.
Улаанбаатар, загвар үзүүлэгч болохыг л мөрөөддөг охидоор битүү байна.

Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс

Улаанбаатардах, анхны айлчилал маань хазаалттай байв. Толгой дүүрэн хязгааргүй тал, хөндийн төсөөлөлтэйгөөр "хөндлөнгийн тэнцвэр алдагдал"-ийг азнаж байтал, тэр чигтээ өргөн гудамж, өнгөө алдсан СССР загварын /зардалын/ байшин, интэрнет кафе, гялалзсан жийп машин мөргөх нь тэр... Энэ үед л бидний хайж байгаа Монгол, хотоос гадуур тааралддагийг ойлгож авлаа. Есөн зууний хаалт, далан жилийн Оросчилсон коммунизмаас, даяарчилалаар аврагдсан нийслэл нь, өнөөдөр, нэг сая Монголчуудыг нөмөрлөдөг нь нийт хүн амын дөрөвний нэг хэсэг болно. Хоёр ч хатуу, хахир өвөл, мянга мянган нүүдэлчин ардыг, тэлж дуусахаа байсан хотын, хаалга хавьцаа оршин суухад хүргэсэн байна. Өнөө орой буюу, бямба гаригийн үдэш, хотын төвд, залуу үе нь, /Улаанбаатарын нийт хүн амын 75% нь 35-аас доош насных/ баярлан, цэнгэцгээж байна. "Чингис хаан" шар айраг, хоолойтой болгоны таашаалд хүрч, Kylie Minogue, Jennifer Lopez нар ч баярт оролцоод л. Гадаа шилэн дэнлүүн хэлбэрээр зассан өнгө өнгийн бургастай цэцэрлэгийн дээгүүр элээ шувуу эргэлдэхэд, багс багсаараа сайхан охид тал талаас гарч ирнэ. Таталсан мэт нүдтэй, дээш хацартай, эрдэнийн нэгэн чулуу шиг (jais) тас хар үстэй, уран гоолиг биетэй төдийгүй, жинсэн өмдийг яг сайхан өмсөцгөөх юм. "Гар утас, бяцхан гарын цүнх, өндөр өсгий" зэрэгийн бүрдэл нь, энд ч гэсэн, шинэ эхлэлийн мода юм байна.

Улаанбаатарын загвар үзүүлэгчийн дамжаа жоохоон охидуудыг их татан, тэд хичээл тараад энд ирж суралцдаг байна. Хэрхэн таазаа хөдөлгөн алхах, хэрхэн сандалын эрмэгт суух, яаж хөгжимийн аязанд бүжиглэх зэрэгийг сурдаг байна. Хамгийн дуртай хичээл нь арьс үс болон хумсаа хэрхэн арчилах юм гэнэ.
Үргэлжлэл бий

2007/04/29

Мартсанаас ....

Саяхан нэг найзаасаа ийм юм сонсов. Үнэн худлыг нь сайн мэдэхгүй байна. Тийм болохоор 82 онд төрөгсдийг энд ирж сэтгэгдэлээ бичихийг хүсье.
1982 онд төрсөн хүүхдүүд бүгд шарласан байдаг гэнэ. Яагаад гэсэн чинь, тэр үед шарын эсрэг вакциныхаа хэмжээг хэтрүүлээд тарьчихсан юм гэнэ. Тэгэхээр шар өвчнийг тарисан болж таарна даа. Тийм болоод 1982 оныхон бүгд шарласан нөхөд байдаг юм байх.
Өөрөө 82 онд төрсөн бол энэ тухай юу гэж бодож байгаагаа бичнэ үү.
Эмнэлгийн мэргэжилтэн бол энэ тухай судалгаа хийгээд үнэн худалыг тодорхойлж өгнө үү.

2007/04/25

Virginia Tech University-д болсон алан хядалтын мэдэх, мэдэхгүй цэгүүд

Мэдэх цэг:
2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Солонгос гаралтай, 23 настай, эр хүйстэй Cho Seung-hui гэгч, өөрийн суралцаж байсан дээд сургуулийнхаа 32 оюутныг хүйтэн зэвсгээр хөнөөж алаад эцэст нь амиа хорлосон. Энэ хэрэг Америкийн нэгдсэн улсад Ерөнхийлөгч George Bush - ийн төрийн доор, Зэвсэг эзэмших эрхийг дахин сэргээсэний дараа гарсан.
Мэдэхгүй буюу халхлагдсан цэг :
1. Солонгос гаралтай CHo Seung-hui нь Америкт 4 настай хүүхэд байхдаа, ээж аавыгаа дагаж ирээд амиа хорлох хүртэлээ тэндээ амьдарсан.
2. Алуурчин буюу гэмт хэрэгтний гарал угсааг нь тогтоохын өмнө Хятад хүн гэсэн яриа тарсан байсан бөгөөд, үүнийг сонссон Хятадууд Америк ах нарын хилэнг хөдөлгөхөөс айсан ч юм уу, ганц Хятад хүний буруугаас болж бүх Хятадуудыг буруутгаж болохгүй гэсэн бодлого баримталж байсан хирнээ Солонгос хүн байсаныг нь мэдмэгцээ хоёр орны хооронд яс хаях аятай бүх Солонгосууд ийм л байгаа юм даа гэсэн утгатай яриа өрнүүлж байна.
3. Алуурчинаар тодорсон залуугийн амьдрал, ойр дотны хүмүүсийн дурсамж, дээд сургуулийн дотоод байдал, түүнтэй харьцаж байсан бусдын харицаа, ямар байдалд хүрсэний эцэст ийм гэмт хэрэг үйлдсэн тухай
4. Хэн түүний гарт буу бариулсан. Бурхан уу? Чөтгөр үү? Амьдрал уу? Нийгэм үү?

2007/04/24

Хэдэн жилийн өмнө Г.Галсан гуай

2004 оны Г.Галсан гуайн /яруу найрагч/ сонинд өгсөн ярилцлагыг мушилзан хадгалсаныгаа энд хуулан бичлээ. Та бүхэн уншиж үзээд ойлгоно байх. Тайлбарлалтгүй

Яруу найрагч Г.Галсан: "Буян"-гийн Жаргалсайхан, намайг та бол гудмаар шиврээ нялцагануулж явах ёсгүй хүн гэсэн
-Сүүлийн үед та юу хийж байна даа?
-Үхэл бид хоёр өөд өөдөөсөө явж байгаа. Хоёр талаасаа хурдлахад хоорондох зай ойртож байгаа. Энэ үед хориотой биш /зохиолчдын хороо/ хорвоотой тэмцэж сууна даа.
-Хорвоотой яаж тэмцэж байх юм бэ дээ?
-Зүрхэнд байгааг яруу найраг болгож, тархинд байгааг толь бичиг, ессе болгон ард түмэндээ өргөх үйлд зарцлагдаж явна. Энэ онд "МУИС-ийн багш Ш.Лувсанвандан мнгол хэлт дэлхийн багш болсон нь" гэдэг дурсамж ном "Мэдэхгүй хангал үг мэдүүштэй монгол үг" зэрэг номыг уншигчиддаа хүргээд байна.
-Сүүлийн үед номонд мөнгө хаядаг хүн ховор болсон цагт та яаж...?
-Оюуны бүтээлийг ивээн тэтгэх хүн хоёр янз. Нэг дэх нь оюуны бүтээлийг түмэнд хүргэх буянтан, нөгөө нь хөгцөрч муудсан хүнсээ хүүхэд багачудад тараадаг нүгэлтэнгүүд, буянтангууд нь миний шавь Г.Арман, "Тэрэлж"-ийн захирал Батсүрэн, УИХ-ын эрхэм гишүүн Одхүү зэрэг хүмүүс бий дээ.
-Хэдэн жилийн өмнө Буянгийн Жаргалсайхан танд машин бэлэглэсэн гэсэн?
-Арваад жилийн өмнө Жаргалсайхан "Та бол гудмаар шиврээ нялцагануулж явах ёсгүй хүн манай хашаанд шинэ тэрэг хэвтэж байгаа. Очоод сонгоод ав" гэсэн би баярласан гэвч аваагүй.
-Яагаад аваагүй гэж?
-Манайх долоон машинтай.
-Үнэн гэж үү?
-Үнэн, үнэн би л гэхэд гурван машинтай. Өглөө босууд барьдаг сахлын машин, үргэлжлүүлээд барьдаг бичгийн машин, өлссөн, сайхан ааштай үедээ барьдаг махны машин би гурван машинтай...
-Алиалах яах ва. Яагаад аваагүй юм бэ?
-Хүний сайхан сэтгэлийг далимдуулан үнэгүй юм авах нь буу тулган дэрэм хийхээс дутуугүй нүгэлтэй. Харин дуртай номыг минь хэвлүүлж өгье гэсэн үүнийг бол авна.
-Саяхан Халимаг явж Жангарын хуралд оролцоод ирлээ гэж сонслоо?
-Дэлхий дээрх найман Монголыг дугуйлах гэж мөрөөсдөг байсны нэг нь Халимаг, Орос, монголын найрамдлын сараар Европ тивд байдаг монгол ахан дүүсийнхээ нутагт очоод ирлээ. Эхэн үедээ би Төмөр замын ДБЧуулгын хамтлагийг сайн дурынхан мэтээр төсөөлж байснаа нуух юун. Харин тэд Халимаг үзэгчдийг гайхуулж, орос үзэгчдийг орилуулж Башкир үзэгчдийг бархируулж байгаад ирсэн их тогооны хусам их байдаг гэж үнэн юм билээ. Биднийг Волгоград өртөөнд буухад тэндхийн нэг хүн, хаанаас явааг маань асууж Монголоос явна гэхэд та нар буцсан нь дээр цаана чинь Кирсан Илюмжинов Ерөнхийлөгч авч хаях гээд юун та нарыг хүлээж авах мантай байна гэсэн. Харин "элсэн" хотод ороход биднийг цагаан хадаг сүүтэй барьж маш сайхан угтаж авсан. Харин төр засаг нь үнэхээр үймээнтэй таван алхам бүрт нэг цагдаа байсан, үүнээс болж бидний хөтөлбөр жаахан өөрчлөгдөж төгсгөлийн хуралдаанд ороод гарсан. Жангар бол Халимагийн оюуны ганц бахархал. Бас Монголын яруу найргийн сүмбэр оргил Ч.Дүгэрсүрэн 1960 оны эхээр Халимгаас хөрвүүлсэн 12 бүлгийг Жангар гэж ойлгодог. Үлэг гүрвэлийн булуу тавиа энэ бол үлэг гүрвэл гэсэнтэй адилхан халимагт 26 бүлэг төгс Жангар бий. Өвөр Монголд 200 бүлэг Жангар байгаа. Харин манай Монгол улс Жангарыг бүрэн цогцлуулах чадалтай мөртлөө чармайхгүй, мэдлэгтэй мөртлөө мөрийхгүй, авьяастай мөртлөө аархахгүй хувь хүний ажил болгож байгаад гутарч гуньж хундага нэлээд юүлж явна даа.

2007/04/20

Celine Dion & Michael Jackson

Дуучин Celine Dion 2001 оноос эхлээд
Las Vegas ийн Caesar's Palace-д долоо хоногийн таван орой тоглолт хийсээр одоог хүргэсэнийг хүн бүхэн мэдэх байх. Энэ дунд тэгээд Michael Jackson ямар хамаатай юм бэ гэж уншигч та асууж байна уу?
Сүүлийн үеийн цуу ярианаас сонсоход 2007 оноос Michale Jackson, Las Vegas-т Celine Dion-ний оронд дуулахаар гэрээ хийж байгаа гэнэ.
Өчнөөн олон жил ор сураггүй алга болсон энэ "Хаантан" хэрхэн дуулах нь цаашлуулаад хэлэхэд дуулах чадвар нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа гэнэ.

2007/04/18

Hakuho Munkhbat & Wada Sayoko

Ozeki Hakuho Мөнхбатын Даваажаргалын хуримыг тойрсон хэл ам



За ингээд Даваажаргал аварга маань Wada Sayoko гэгч 22 настай Япон бүсгүйтэй гэрлэж байгаа юм байж. Эхнэр нь хөл хүндтэй бөгөөд удахгүй 5 сард төрөх гэнэ. Тийм ч болоод интэрнэт дээр зураг хөрөг нь байхгүй байгаа бололтой. Би гэдэг хүн Европд оршин суугаад нилээн хэдэн жил болчихсон болохоор Монголын аврага сайдуудыг танихаа болиод бас хэсэг хугацаа болж байх шиг байна. Гэтэл гэнэт хүмүүс шуугиад энэ хүртэл сонсогдох юм, дуулиан нь. Тэгээд хартал хөөрхий залууг элдэвээр нь бичжээ, интэрнэтийн тааралдсан булан бүхэндээ. Сонин л юм. Япон хүүхэнтэй суулаа гээд ямар Монгол байхаа больчих ч биш, тэр чигээрээ манай дэлхийгээс арилаад алга болох гэж байгаа юм шиг бөөн юм болж байна аа. Тийм л "Лаг" "Сайхан" охидуудтай байсан юм бол, одоо хэр нь бас яагаад ч аврагын зүрхийг нь уярааж чадаагүй юм, хаагуур ч явж байсан юм тэд нар нь. Эцсийн эцэст энэ дургүйцэгчид бүгдээрээ Даваажаргалтай амьдарч хүүхдийг нь гаргаж өгч чадахгүйгээс хойш, ер нь чадах байсан ч тэр нь аврагыг аз жаргалтай болгоо ч уу үгүй ч үү. Яршиг л байна дөө. Ямарч гэмгүй өөрийнхөө амьдралаар амьдарч яваа хүнийг жичиж суухын оронд, тэр олон ард түмний хувь заяагаар тоглож амьдраа дээд төвшиний нөхөдтэй тэмцэх хэрэгтэй ч юм шиг.

Тэгээд ч манайд ирсэн гадаад орны бэрүүд бараг дотоодоосоо элэг нэгтэй, зуун Монгол бэрийн хийхийг ганцаараа хийчихсэн ачтай буянтай бэрүүд зөндөө байна шүү дээ. Хоёр орны найрамдалд ч их чухал алхам. Манайхан яагаад дандаа авах болохоороо алгаа тосож авчихаад өгөх болохоороо өс хонзон болдог байна аа. Тэрний оронд шинэ бэрээ сайхан угтаж аль альнийг нь Монгол хоймортоо залах хэрэгтэй бус уу? Манай охидуудад ч Япон бэрээс суралцах юм их бий биз...

2007/04/12

Төвдийн эмгэнэл



Энэ бичлэг дээр үзүүлсэнээр Төвдүүдийг, Далай Ламтай золгохоор явах замд нь Хятадын цэргүүд нэг нэгээр нь тоглоом шиг буудаж унагааж байгаа нь гэнэ. Арай л дэндүү юм аа.

2007/04/10

Ядууралын эсрэг

Дэлхийд ядууралаас болж 3 секүнд тутам нэг хүүхэд үхдэг.
Peace Winds Japan болон Ajinomotо- гийнхон Дэлхийн ядуу дорой амьдралтай, өлсөглөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд зориулан тусламж үзүүлж байгаа бөгөөд иргэн таныг ч энэ үйл ажиллагаандаа оролцохыг урьж байна.
Танаас ямарч мөнгө гарахгүй, зөвхөн зүрх сэтгэлээсээ багаханыг, цагаасаа өчүүхэнийг ч гэсэн зарцуулахад л хангалттай. Та бэлэн бол
1. Энэ сайт руу орно уу : http://www.ajinomoto.co.jp/phila/index.html
2. Гурван саарал том товчны хамгийн дээд талынх дээр нь улаан болж идэвхжихэд нь дарна уу
3. Таны ачаар тусламжийн санд 1 иен нэмэгдлээ, баярлалаа
Дарах тутамд нэг иен нэмэгдэх учир ахиад жоохон завтай бол нилээн хэдэн удаа дарсан ч илүүдэхгүй шүү.

2007/04/06

Spam Blog

Өнөөдөр блог дээрээ, Youtube -ээс хэдэн киноны реклам олж аваад, холбоосуудыг нь тавиад байсан чинь гэнэт өөдөөс Word verification гэж асуух юм. Тэрийг нь бичээд шинэ сэдэвээ хэвлүүлэх гэтэл, данснаас минь хүчээр гаргачихлаа. Гайхаад буцаад орох гэтэл, болохгүй арай гэж ороод "хэлп ми" гээд товчийг дараад уншисан чинь, зарим нэг хорон санаат спамчидаас болоод, одоо хэн нэг нь, нэг сайтнаас олон дахин холбоос блог ндоо тавиад байвал автоматаар Спам Блог нд оруулдаг болчихсон гэж байна шүү. Mea Culpa гэж хэлээд уйлалтай биш дээ. Угаасаа уйлсан ч ямар мэдээд янзлаад өгөх биш, хэрэг алга. Одоо тэгээд миний хөөрхий блогийг хянах юм гэнэ, хяналтад орж дуусаад тэгээд зүгээр байх юм бол өршөөж блогийг минь суллана гэнэ ээ. Тэр хүртэл ингээд "J'aime" блог маань хөл хориотой болчихлоо.
Мэдэхэд илүүдэхгүй санагдаад бичлээ, над шиг будилуу хүмүүс явж байх ч юм билүү?

2007/04/05

Монгол Улсын ерөнхийлөгч Энхбаяр Франц Улсад айлчилал хийсэн нь. III бүлэг.




Айлчлалыг өндөрлөн Ерөнхийлөгч, Францад хуулийн дагуу оршин суугаа хэсэг бүлэг Монголчуудаа Place Vendôme -ийн "Hotel Ritz" дээр хүлээн авч уулзалт хийв. Уулзалтанд тавь гаруй Монгол төрхтэй хүмүүс ирсэн байлаа. Харин Ерөнхийлөгчийн талд : /Ерөнхийлөгчийн найзууд багшийн ширээнд эгнэж суугаад, бид бүхэн ардууд танхимд сурагчийн ширээнд таран суусан байв/ Хотын дарга, Гадаад Явдлын Яам-ны сайд , Дотоод Явдлын Яамны, Боловсролын Яамны сайд гээд бөөн дарга нар байлаа. Дагвадорж аврагыг харахаар олон хүн ирсэн байсан боловч аварга завгүй байсан юм уу уулзалтанд ирсэнгүй
Ингээд асуулт хариулт /Тата Тунгаа/, санал бодолоо хүмүүс ерөнхийлөгчдөө айлтгаж эхлэв:
Эхний асуулт :
Та юунд дуртай вэ? хэхэхэх, тоглосон юм аа. Дахиад эхэлье, энийг тооцохгүй. Эхний асуулт :
23 төгссөн нэг охин: Олон жил виз гуйгаад хүний нутагт амьдрах хэцүү юм аа. Хоёр иргэншилтэй болж болдоггүй юм уу?
Гадаад Хэрэгийн Сайд: Болохгүй ээ, одоогийн байдлаар болохгүй. Бид нар шиг цөөхөн хүн амтай оронд хоёр иргэншил өгчихвөл өөр орны иргэдэд улсаа алдах аюултай
МИАТ-д ажиллаж байсан хүүхэн: Улаанбаатар хотынхоо гудамжний нэрийг ашигладаг болгож гадаад орнууд шиг айл болгоныг шуудангийн хайрцагтай боговол яасан юм бэ? Хотдоо ингээд гадаадаас очихоор энэ тэндгүй хогтой, эвдэрхий юм ихтэй байх юм аа, энийг арилгах зорилгоор нэг хүн томилоод юу болохгүй байгааг нь хянуулж, хянасны дараа засуулж, цэвэрлүүлж байвал яасан юм бэ?
Хотын дарга: Хотын дарга байхгүй байсан тул ирэхээр нь хэлье /Техникийн түр саатал/
Нэг оюутан: Интэрнэтээр согууль өгөх боломжтой болгох талаар судалж байгаа гэж сонслоо. Хэр урагшилж байна вэ?
Гадаад Хэрэгийн сайд : Сонгууль нь их нарийн хяналтын доор явагдах ёстой. Интэрнэтийг хянах, тийм бүрэлдэхүүн бий болгох зэрэг нь одоогоор боломжгүй зүйлээ "миний хүү" /нэмж бичив/
Жуулчлалын компаний ажилтан : Монгол Францын хоорондох нислэгийн үнэ өндөр байх юм аа. Бууруулах боломжгүй юм уу? Францад Монголыг төлөөлсөн жуулчилалын төв нээхгүй юм уу?
МУЕ : МИАТ компанийн дотоод нислэг жил бүр дутагдалтай байдаг болохоор дотоод нислэгийнхээ алдагдлыг нөхөх журамаар гадаад нислэгийнхээ үнийг нэмэгдүүлдэг. Тиймээс үнэтэй байдаг. Нээрээ ч бууруулах хэрэгтэй л дээ.
Монгол уран зурагийн дэлгүүрийн эзэн Өлзий: Монголыг төлөөлсөн соёлын төв Францад байхгүй юм аа. Нээх талаар юу бодож байна?
ГХС: Зөв санаа байна. /өөр юу хэлсэнийг нь санахгүй байна, хэлээгүй ч билүү?/
Нэг оюутан: Гадаадад суралцаж төгсөөд, сурсан мэдсэнээ оюутан бид нар эх орондоо зориулмаар байдаг ч очихоор орон сууц байхгүй, ажилын цалин их бага байх нь хэцүү байдаг. Энэ тухай юу хэлэх вэ?
МУЕ: Амархан хэлвэл: Монгол буцмаар байна гээд суухынхаа оронд одоо бид нарыг дагаад хамт буц гэх байна. /хүмүүс инээлдэнэ/ Яг ярихад энэ тухай бас бид бодож байгаа.
Францад амьдраад 14 жил болж байгаа Туяа: Францад амьдарч байгаа Монголчууд маань нийлээд, нэг данс тусдаа нээгээд, Улаанбаатар хотдоо зориулж нэг гудамж ч юм уу дааж аваад тохижуулбал яасан юм бэ?
МУЕ: /Их баяртайгаар дэмжин/ Ерөнхийлөгч болсноос хойш олон улсаар явж, олон хүмүүстэй уулзахад ийм сайхан санаа нэг ч сонсож байсангүй. Баярлалаа сайхан санаа байна. Хотын дарга маань бас их баярлаж байгаа харагдана /хаанаас ч юм бэ байхгүй байсан хотын дарга гарч ирээд инээмсэглэн зогсоно/
Ийнхүү уулзалт дулаан уур амьсгалаар өндөрлөж төгсгөлд нь гэр бүлийн зураг ерөнхийлөгчтэйгөө авахуулсанаар би ч гэртээ харив.
Санаж байгаагаа бичсэн болохоор зарим нэг алдаа байгаа байх, бас асуултуудыг бүгдийг нь бичсэнгүй.
Миний асуух гэсэн асуулт маань : Жуулчны компаниудаас татвар авдаг уу? Авдаг бол тэр татвараараа малчидад зориулан эмнэлэг эсвэл сургууль барих, хөрөнгө оруулах гэх мэтийн тустай, хэрэгтэй үйл ажиллагаанд зориулдаг, үгүйг мэдэх гэсэн юм.

Монгол Улсын ерөнхийлөгч Энхбаяр Франц Улсад айлчилал хийсэн нь. II бүлэг.


Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Франц Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 22 ний 10-н цагт Парисын Сорбоны Дээд Сургуулийн Лүи Лиар "Louis Liard" танхимд лекц унших ёстой байв. Ингээд лекц 10 цаг 50 минутанд эхэлж Ерөнхийлөгч "Монгол Улс Даяаршилалд" гэсэн сэдвээр 30 аад минутын турш лекцээ уншив. Ерөнхийлөгчийг лекцээ Монгол хэл дээр унших хооронд танхимд байсан Францууд тарааж тавьсан лекцийн орчуулгын хуулбарыг мөр алдалгүй уншицгаав. Яг юу болоод байгааг ойлгож амжаагүй би гэдэг хүн нэг мэдэхнээ бусдыг даган лекцийн орчуулга уншиж суухаа анзаармагцаа бага зэрэг ичив.
Лекцийн гол мөрүүдийг дурдвал :
1. Даяарчилал гэдэг үг Монгол хэлэнд ороод арав гаруй жил болж байна,гэвч даяарчилал нь тийм ч шинэ санаа биш. "La Pax Mongolica" 13 дугаар зууны үед Өрнө-Дорныг ойртуулсан нь даяарчилал байсан.
2. Францууд даяарчилалын байгуулалтанд их хувь нэмэр оруулсан. Францын хувьсгалаас хойшхи бий болсон Хүний эрх, Эрх чөлөө, Шударга ёс гэхчилэн зарчмууд нь нэгдсэн зарчим болсоноор даяарчилалын төрхийг чухалаар дүрсэлж байна.
3. Даяарчилалын сайн тал: хөрөнгө оруулалт, дэлхий дээрх агуа их мэдлэг, мэдээлэлд чөлөөтэй, амархан хүрэх боломж, муу тал : тэрроризм, хар тамхи, үндэсний соёл устах хандлага /тэр тусмаа жижигхэн улсад/
4. Монгол Улсын хаалтаас нээлтэнд яаж орсон. Түүнд оруулсан Ардчилалын ач гавъя. Үүнээс улбаалан Монголчуудын даяарчилалд хандах саашаалтай хандлага.
5. Франц Улс даяарчилалд хэрхэн хандаж байна. Ямар сайхан соёл иргэншилээ хадгалж байна.
6. Яаж даяарчилалыг хамтран зөвөөр, сайхан ашиглах вэ? гэх мэтчилэн санаанууд байлаа.

Ерөнхийлөгч лекцээ уншиж дуусаад ирсэн Француудыг өөрт нь асуулт тавихыг урив. Тавьсан асуултыг хуучин элчин сайд байсан Луузан гуай орчуулсан юм.
Асуултнаас бичвэл:
1. Монгол Улс өөртөө агуулсан дэлхийд ховор үнэтэй эрдэнэтэй билээ. Үүний нэг нь Монголын эртнээс уламжилагдан ирсэн соёл, нөгөөх нь Монголын үзэсгэлэнт байгал хоёр юм. Энэ эрдэнээ даяарчилалын сүүдрээс хэрхэн яаж хамгаалах бодолтой байна вэ?
2. Монголын аман урлаг, тэр тусмаа, бөө, хөөмий цам зэрэгийг манай байгууллага дэмжин хөгжүүлэх зорилгоор Монголын нэгэн хамтлагтай /нэрийг нь мартав/ хамтран ажиллаад нилээд хэдэн жил болж байна. энэ чиглэлээрээ бид UNESCO -д Морин хуурыг "Дэлхийн баялаг" - ийн нэгд оруулан батлуулсан. Одоо Хөөмийг бас энэ зэрэгт хүргэхээр хөөцөлдөж байна. Энэ талаар таны бодлого юу вэ?
Лекц дуусаж Ерөнхийлөгч нүд ирмэхийн зуур Музээ үзэхээр явж, үлдсэн хүмүүс нь цайллаганд уригдсан юм.

Монгол Улсын ерөнхийлөгч Энхбаяр Франц Улсад айлчилал хийсэн нь. I бүлэг.


Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр өнгөрсөн 2 сарын 20-ноос 25 ний хооронд хэсэг бүлэг сайд, их хурлын гишүүдийн хамт, Франц Улсын ерөнхийлөгч Жак Ширакийн урилгын дор , Франц улсад албан ёсны айлчилал хийгээд буцав. Тус айлчилалын гол зорилго нь Франц Монголын хоорондох Худалдаа, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг тогтоон батлах, хоёр орны хоорондох харилцааны түвшинд тээвэр жуулчлалын хэрэгсэл гээд хэд, хэдэн хэлэлцээр байсан ажээ. Ерөнхийлөгч Жак Ширак Японы үндэсний бөх болох Сумог сонирхдогоо батлан Монгол Улсын Ерөнхийлөгчийг урих завшаандаа Ёкозуна Дагвадоржийг ч уриад авсан юм. Энэ айлчилалаас өмнө, хамгийн сүүлд 1992 онд л нэг, Монгол Улсын Төрийн Тэргүүн Францад айлчилсан байна. Ийнхүү айлчилал чимээ, шуугиан тарилгүй, /Францын үндэсний телевизийн Мэдээллийн нэвтрүүлгээр цухас ч дурдаагүй???/ амжилттай болж Ерөнхийлөгчөөр толгойлуулсан бүлэг, 25 ний өглөө Япон улсад морилохоор явсанаар өндөрлөв.
Айлчилалын тухай Францын өдөр тутмын "Le Monde" сонины 2 сарын 23 ний дугаарт "Орос, Хятадын хооронд Монгол улс гуравдах хөршөө хайж байна" гэсэн сэдэвийн дор гарсан нийтлэлийн товьчлолыг орчуулбал:
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Парист хийсэн айлчилалынхаа үеээр Иракт явуулсан бодлого, Америкийн Нэгдсэн Улс болон Японоос авдаг эдийн засгийн дэмжлэг, Арэва тай хийх магадлалтай гэрээн тухай тус, тус дурьдав. Монголын Ерөнхийлөгч Ирак руу цэрэгийн хүч илгээсэндээ харамсдаггүй гэнэ. "Бидний хувьд энэ нь хүн чанарлаг үйлдэл байсан" гэж энэ тайван төрхтэй хүн, чөлөөтэй англи хэлээр хэлнэ. Иракт, Америкийн хөл дээр нь босгосон "Олон Улсын Холбоо" нд багтсан, ховор дурьдагддаг хэсэг жижиг улсуудын дотроос Монгол Улс 130 хүнээр нэмэр болсон юм.
Бичсэн : Natalie Nougayrède
Орчуулсан : Б.Эрхэс
Айлчилалын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Францад буй Монголын Элчин Сайдын Яамны саит руу орож үзнэ үү : http://www.ambassademongolie.fr/