2007/11/09

Орчуулагчийн гарааны минь анхны уран бүтээл

Археологи сонирхогч, монгол судлаач, монгол орныхоо түүх соёлыг мэдэхийг хүссэн хүн бүрт доорх номыг санал болгъё.
Тус ном нь Франц Монгол, Унгар, Словак, Герман гээд олон шинжээч судлаачдын арав гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд ном хэлбэрээр ийнхүү Франц Монгол хэл дээр олон түмний хүртээл болон хэвлэгдэн гарлаа.


Хэрэв та энэхүү номыг сонирхон үзэх, худалдан авах сонирхолтой бол монголд үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа Францын номын сан болох Papillon номын сангаас олж болох юм аа. Байршил:
Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо
Бага тойруу 4 р байр

Хэрэв та Францад амьдардаг бол энэхүү номыг :
Musée national des Arts asiatiques - Guimet
6.pl. d'Iena
75116 Paris - гаас олох болно.

2007/11/08

Эх орон биднээр дутсаар...

Саяхан Among сүлжээгээр цацагдсан имайлийг энд хуулж тавилаа...

Эх орон биднээр дутсаар... Амарзаяа.С /Виржиниа/

Дэлхий нийт Монголын аймшигт ядууралын талаар мэдэх цаг хэдүйнээ болжээ хэмээн Их Британий сэтгүүлч Дамиэн Давсон бичжээ. Миний бие өнгөрсөн 6 сарын турш Монгол дахь ядуурал болон хүний наймааны талаархи баримтат киноны зураг авахаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сард зурагчинтайгаа цуг Улаанбаатарчуудийн 80 хувь нь амьдардаг, хотыг тойрон орших гэр хороололоор явсан юм. Хотыг тойрсон дэнжүүд дээр байрлаж, эздийнхээ боломж бололцооноос шалтгаалж янз бурийн эд материалаар босч, Монголын үндэсний сууцаар нэрлэгдсэн энэ хороолол жижиг хоршоо мухлагтай болоод авсан нь хэр удаан оршин тогтнож байгааг илтгэх бөгөөд Бразил, Индонезийн оромж хороололыг санагдуулахаар байна. Өвөлдөө хасах 25 хэм хүрдэг энэ газар гоожуурын ус, эсвэл ус цэвэршүүлэх систем гэх юмгүй. Хэдэн зуун хун магадгуй мянга мянган хүн гадаах модон жорлон болон худагийн усаа дундаа хэрэглэнэ. 2.6 сая илүү хүнтэй энэ улсын нярайн эндэгдэл 13 хувь байдаг байна. Амьдралын төлөө зүтгэж буй эдгээр хүмүүс болон энэ улсад амьдарч байгаа бусад хүмүүсийн дунд нэгэн аймшигт нууц хадаглагдаж байгаа юм байна. Улаанбаатарын эргэн тойроны энэ дэнжүүд дээр Монголын ядуучууд болон талийгаачдийг нутаглуулсан оршуулгын газар зэрэгцэн оршино. Талийгаачдийг хүндэтгэж, тайван нойрсуулж байгаа юм энд алга. Улаанбаатарын эргэн тойронд орших чимээгүй хот холоос харахад юу болох нь мэдэгдэхгүй болтолоо сүйтгэгджээ. Эртний эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүрт нь талийгаачдын булшнаас тонож авсан зүйлсийг гадаадын жуулчидад зарж, тоногдсон булшнууд нь онгорхой үлдэж наранд ялзарч байна. Тонуулчид болон зэрлэг амьтдад сүйтгэгдсэн талийгаачдын бие эрхтэний тасархай энд тэндгүй хэвтэж, тэнгэрт нь махчин шувууд эргэлдэн нисэх юм. Сүйтгэгдсэн булшны байдлаас харахад зарим нэг нь дор хаяж арваад жил онгорхой хэвтэж байгаа нь харагдана. Дийлэнх нь хэзээ нэгэн цагт хүний бие байсан гэж хэлэхийн аргагүй үлдэгдэлүүд болж, урагдаж тасарсан хувцасны сэгүүд онгорхой хайрцагнуудад хэвтэнэ. Чимээгүй хотыг үйлдвэр болон эмнэлэгийн хог хаягдалын цэг болгож, оршин суугчид нь чимээгүй хотоор хоол хайн тэнүүчилж, авсных нь модыг түлээ болгон хэрэглэж байна. Бороотой зуны өдөрүүдэд борооны ус эдгээр булшны үлдэгдэл, хог хаягдалтай цуг урсаж, айлуудын худгийн усанд шингэнэ. Энэ бух зүйл нүднийх нь өмнө ил байгаа ч үндэсний цаг уурын газар болон Монголд ажиллаж буй бусад олон улсын тусламжын байгууллагууд нүдэн балай чихэн дүлий сууж байх юм. Улсын их хурал буюу парламент нь эдгээр тусламжын байгууллагын ажилчдын цалингаас өндөр татвар авдаг боловч цалин өндөр болохоор ажиллах хүн мунддаггуй юм байх. Эдгээр ажилчдын цөөхөн хэд нь л Ланд Круйзер, жолоочоо орхин, тав тух, аюулгуй байдлаа үл харгалзан албан тасалгаанаасаа гарч ажилладаг гэнэ. Зарим нэг нь ирсэн зорилгоо мартан, ДОХ-ын эсрэг ажиллаж байхынхаа оронд, харин ч бүр эсэргээр тайчих клубуудээр хэсэж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг гэнэ. Азийн сангаас явуулсан судалгаагаар гудамжны хүүхэдүүдийн ихэнх нь, зарим нь бур 10 настай ч хүүхэд байх, ямар нэгэн бэлгийн замын өвчтэй гэж гарчээ. Дийлэнх биеэ үнэлэгчид нь ядуурал болон гэр бүлийн хүчирхийлэлийн золиос бөгөөд тэртээ тэргүй хүнд байгаа нийгэмд нь улам л нэрмээс болж байна. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт байгаа авилгал хээл хахууль, удирдлагын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн ажиллагаанууд Улаанбаатарт болж байна. Монголын Улсын засгын газар саяхан ядууралтай тэмцэх $300 сая долларын тусламжыг хүлээн авчээ. 2.6-хан сая хүн амтай энэ улсын эдийн засаг нийгэмийн байдал нь яагаад дайнд нэрвэгдэсэн Африкийн улс орнуудтай адил байна вэ? Монгол улс дайнд нэрвэгдэж сүйтгэгдээгүй мөртлөө, авилгал хээл хахуулын улмаас эдийн засаг нь улам л тогтворгүй болж байна. Уран, алт, зэс болон бусад газарын баялаг нь Айванхау Майнз, Боро Гоүлд, БХП болон Рио Тинто гэх мэт уурхайн том том компаниудын шуналыг хөдөлгөж, эдгээр компаниуд мэдэгдэхүйц хэмжээний ашиг олж байгаа боловч хүн амийн 80 хувь нь үгээгүй ядуу хэвээр. Монгол Улс Нэгдсэн Үндэстэний байгууллагад элсэн орсоноос хойш даруй 50-иад жил өнгөрсөн боловч хүний эрх болон, шоронгийн хоригдолуудын эрхийг эрх баригчид нь уландаа гишгэсээр л байна. Монгол Улсын төлөө гэж санаа зовж байгаа хүн үгүй мэт. Харин ч энэ улс олз омог ихтэй эд бараа мэт байна. Үүнийг 11 настай балчир охин биеэ үнэлж, талийгаачдын авсны модоор түлээ хийж байгаа үнэн бодит амьдрал гэрчилнэ

2007/08/02

Хүннүгийн үеийн Археологийн үзэсгэлэн


2007 оны 7 сарын 9нөөс 8 сарын 3ныг хүртэл Улаанбаатар дах Францын Элчин Сайдын яаманд дээр гарч байна.
Францын элчин сайдын яам нь Төв шуудангаас Ард кино театр орох замд буюу хуучин Унгарын элчин сайдын яаманд байрлалтай болно.
Энэ бичлэгийг уншиж буй таньд яаравчлан очиж үзэхийг зөвлөх байна. Үзэсгэлэн үзэж нүд тайлангаа Францын элчинтэй танилцаад авууштай юм.

2007/05/21

Coca Cola & Mentos

Одоогоос хоёр гурван долоо хоногийн өмнө Бразилд 10 настай хүүхэд Ментос идэж Кола уусны улмаас амиа алдсан, яг ийм золгүй явдал жилийн өмнө Бразилд бас болж байсан тухай мэдээлэл интэрнетээр тарсаныг та бүхэн олж уншисан байх. Үүний гол буруутан нь Ментос Кола хоёрын урвалаас үүссэн "Ta9V4" гэгч бодис юм гэнэ.

Гэвч зарим судлаач шинжээчдийн үзэж байгаагаар энэ хоёрын нийлбэр нь үхэлд хүргэх нь ховор гээд харин гэдэсэнд хямрал үүсгэж, нилээн өвдүүлдэг гэнэ. Шинжлэх ухааны үүднээс харвал, судлаач Pierre Aldebert ийн үзэж байгаагаар, энэ хольц нь химийн хорт урвал биш физикийн хувирал үүсгэдэг гэнэ. Ментосыг ундаанд хийхэд, түүнд агуулагдаж байсан нүүрстөрөгчийн хийнд огцом устгал явагдаж үүнээс болж хөөс цацардаг ажээ. Өөр бусад газтай ундаанд ч мөн адил үзэгдэл явагдах ба бараавтар өнгөтэй ундаанд илүү хүчтэй явагддаг байна. Кока Кола нь шахалтын хүчээрээ 6-дах шатанд байдаг ганц ундаа учираас түүнд хамгийн илүү нөлөөлдөг байна.

Энэ бүхнээс харахад Кока Кола Ментос хоёрын хольцноос тэгтэлээ айгаад байх шаардлагагүй болотой. Уншигч та юу гэж шийдэх нь таны л хэрэг. Би харин, болгоомжтой байхад илүүдэхгүй гээд энэ хоёрыг холихгүй байсан нь дээр гэж хэмээр байна. Тэгээд ч хичнээн үхэхгүй ч гэлээ гэдэсээ мэдсээр байж өвдүүлж суух нь жоохон утгагүй юм шиг.

Франц Улсын ерөнхийлөгч Жак Ширак

Зээ хөө та бүхэндээ сонордуулчих гээд 10 хан минутын бичлэгийг орчуулж, 3 өдөр сууж сабтайтл хийж сая л нэг дуусдаг юм байна.
Ерөнхийлөгч хүн ард түмэндээ хандан хэрхэн үг хэлдэгийг сонсоод үзээрэй.
Энэ 3 сард Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх үгүй тухайгаа илтгэж байгаа нь.