2007/05/21

Coca Cola & Mentos

Одоогоос хоёр гурван долоо хоногийн өмнө Бразилд 10 настай хүүхэд Ментос идэж Кола уусны улмаас амиа алдсан, яг ийм золгүй явдал жилийн өмнө Бразилд бас болж байсан тухай мэдээлэл интэрнетээр тарсаныг та бүхэн олж уншисан байх. Үүний гол буруутан нь Ментос Кола хоёрын урвалаас үүссэн "Ta9V4" гэгч бодис юм гэнэ.

Гэвч зарим судлаач шинжээчдийн үзэж байгаагаар энэ хоёрын нийлбэр нь үхэлд хүргэх нь ховор гээд харин гэдэсэнд хямрал үүсгэж, нилээн өвдүүлдэг гэнэ. Шинжлэх ухааны үүднээс харвал, судлаач Pierre Aldebert ийн үзэж байгаагаар, энэ хольц нь химийн хорт урвал биш физикийн хувирал үүсгэдэг гэнэ. Ментосыг ундаанд хийхэд, түүнд агуулагдаж байсан нүүрстөрөгчийн хийнд огцом устгал явагдаж үүнээс болж хөөс цацардаг ажээ. Өөр бусад газтай ундаанд ч мөн адил үзэгдэл явагдах ба бараавтар өнгөтэй ундаанд илүү хүчтэй явагддаг байна. Кока Кола нь шахалтын хүчээрээ 6-дах шатанд байдаг ганц ундаа учираас түүнд хамгийн илүү нөлөөлдөг байна.

Энэ бүхнээс харахад Кока Кола Ментос хоёрын хольцноос тэгтэлээ айгаад байх шаардлагагүй болотой. Уншигч та юу гэж шийдэх нь таны л хэрэг. Би харин, болгоомжтой байхад илүүдэхгүй гээд энэ хоёрыг холихгүй байсан нь дээр гэж хэмээр байна. Тэгээд ч хичнээн үхэхгүй ч гэлээ гэдэсээ мэдсээр байж өвдүүлж суух нь жоохон утгагүй юм шиг.

Франц Улсын ерөнхийлөгч Жак Ширак

Зээ хөө та бүхэндээ сонордуулчих гээд 10 хан минутын бичлэгийг орчуулж, 3 өдөр сууж сабтайтл хийж сая л нэг дуусдаг юм байна.
Ерөнхийлөгч хүн ард түмэндээ хандан хэрхэн үг хэлдэгийг сонсоод үзээрэй.
Энэ 3 сард Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх үгүй тухайгаа илтгэж байгаа нь.

2007/05/03

Casting in Mongolia (Part 6 of full translation)

Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс

Зам замаараа
Заяа заяагаараа

Ихэнх нүүдэлчин, малчид аюулд өртөөд байгаа, хотын хаалга хавьцаа л амь зогоож болохыг тэд сайн мэдэх аж. "Зам замаараа. Заяа заяагаараа" гэж хэлцгээх юм. Зочидоос юм асууж зүрхлэхгүй, тэд, Онондоржийн гэрийнх нь хажууд зураг авмаар байгаа тухай тайлбарыг нь сонсоно. "Би Моод гэж мэднэ ээ, сэтгүүл дээрээс зураг харж байсан юм болохоороо, гэж эмээ зальтай хэлнэ. Энэ сайхан охидыг гэртээ угтаж авч байгаадаа баяртай байна" Загвар үзүүлэгчидийн нэг нь эмээ рүү инээмсэглэнэ. Нэрийг нь Наташа гэх ба Улаанбаатарын захын хороололын гэрт амьдардаг ажээ. Харин бусад нь бүгдээрээ "хатуулаг" байшин, байранд амьдардаг юм.
Нарны гэрэл зөөлөрөхөд, Онондорж ажилдаа орох болчихлоо гэж зарлана. Ертөнцийн чимээ шуугианаас хол, дурангийн урд, сарлаг морьны гол дунд нь охидууд байраа эзлэн "поз" авч зогсоно. Хонины шөлний утаа, бидэнд зориулан амттан бэлтгэж байгаа гэрээс алдарна. Наташа, хэсэг зуур, айраг /гүүний ээдсэн сүү/ уухаар болж явав. Айрагаа амтархан долоонгоо ичингүйрсэн байдалтай ингэж хэлэв : "Биднийг гоо сайхан, гоё болгодог юм нь айраг байгаа юм".
Төгсгөл

2007/05/02

Casting in Mongolia (Part 5 of full translation)

Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс

Монголоос, Өрнө дахинд од, одоогоор байхгүй.

Болормаа 17 настайдаа загвар өмсөгч болсон нь, ээж нь нэг өдөр сонингоос, өндөр охин хайж байна гэсэн зар олсоных. Энэ хүртэл тэрээр өндөрөөсөө болоод их шаналдаг байжээ. Тэгээд, Улаанбаатарт амьдарч байсан, загвар өмсөгч асан нэг Орос хүүхнийг дагалдан хоёр сарын турш анхан шатны мэдлэг авчээ. Сингапурт анхны зураг авалтаа хийх гэж ирэхэд нь бусад орны мэргэжил нэгтэнүүд нь сахлыг нь хараад, гоо сайхан, энгэсэний савгүйг нь мэдээд ухаан алдаж унахаа дөхөцгөөсөн гэнэ.
" Дөрвөн давхараас өндөр байшин байдаг гэж зүүдлээ ч үгүй байсан болохоор урдуур нь гарч зүрхлэхгүй байлаа. Монголоос гадуурх энэ анхны аялал нь надад, үнэхээр хүчтэй цочрол болсонсон." Ийнхүү үйл явдалууд ар араасаа цуварч эхлэжээ. Азийн олон сэтгүүлүүдийн зураг авалтаас зураг авалт дамжиж, Kenzo, Armani, Dior-т загвар өмссөн байна. Ашгүй тэгэж байгаад 1997 онд, нэг цол авсан нь "Азийн нүүр царай" байж, удалгүй Ази даяар нэртэй болсон аж.
"Би энэ охидуудад юу мэддэг бүхнээ заадаг юм. Учир нь эд нар бид нарын шийрийг хатаах чадвартай болох хэрэгтэй. Эдэнд яаж алхах, яаж суух, яаж хүнтэй яриа өрнүүлэх, хэрхэн гоо сайханаа хадгалж арьсаа арчилахыг зааж өгдөг. Өрнө дахинд одоогоор Монголоос од тодроогүй ч, энэ ч нэг их удахгүй байх." гэж гурван гар утасаа асаангаа дүгнэлт хийлээ.
Маргааш нь бид "Look" гэгч сүүлийн үеийн хамгийн нэртэй агентлагтай хөдөө гарч, зураг авалтанд явав. Үндэслэгч, гол зурагчинг нь Онондорж гэнэ. 35 настай тэрбээр Будда шиг зөөлөн хийгээд Балгарт компютерийн мэргэжил эзэмшсэн бөгөөд таван хэлээр ярьдагийнх нь нэг нь Англи хэл ажээ. Бид нар хоёр жаран ес, нэг бүрхүүлт машинтай явсаны дотор 3 загвар өмсөгч сууна. Харьцах шинжгүй, донсолгоонд зүүгдэцгээж, бараг л юм ярихгүй явна. Гадаа, хээр тал ашгүй нэг, ногоон овоо, гүн жалгаа дэлгэнэ. Энд, тэндээс тариалангийн талбайд мөөг ургачихсан мэт цагаан гэрүүд босж ирнэ. Хээр тал, цүдгэр сарлаг, нарийн ноостой хонь, азаргаар суурьшаад, хязгааргүй мяралзах шиг санагдана. Ганц ч хаалт, нэг ч цахилгаан шон нүдэнд үл торно. Онондорж, гэрнүүдийг хойд талын фоноо болгож зургандаа ашиглахаар болсоноор бид зогсов.
Бүтэн сар шиг бөөрөнхий нүүр, гэрийн жижиг хаалгаар шагайж бидний зүг инээмсэглэнэ. Загвар үзүүлэгчид машинаас үсрэн буумагцаа унага өхөөрдөн баярлаж, дуу алдана. Бид гэрт босго даван орохдоо юм хэлэхгүй байхыг хичээж байсан нь, муу ёр дагуулахгүйн тулд байлаа. Гэрийн бүсэлхийнд, урилгагүй зочилсонд маань харваас баярласан байдалтай , айлаараа биднийг ажиглан харна. Нэгхэн шүднээс өөр шүдгүй эмээгийн нүд нь гялалзана. Эмээ бэлэвсэн хийгээд эндэхийн ахлагч нь. Тийм болоод бидэнд 3 хундага архи / шууд залгих/ хундагалаж өгөв. Заншил ёсоор хундагануудыг баруун гартаа өргөж, зүүн гараараа тохойгоо түшиж барина. Тойрог гэрийн наад захын хэрэглээний эд хогшил нь гэвэл : хоолны сав суулга, гүүний сүүг нүдэж бяслаг/айраг гэх гэсэн бололтой/ хийхэд хэрэглэдэг хонины гэдсэн уут, хэзээ ч унтардаггүй зуух, хэрэг болдоггүй залгуур утасыг нь тасалсан нэг индүү, хэдэн ширхэг лаа, нэг халуун сав, хувцасны чемодамнууд, өвгөдийн зураг, хэдэн ор. Хананд, мах болон дахин хэрэглээний чихэвч хатаж харагдана. Гэрийн хормойг нь дээш өргөсөн нь агаар оруулах гэсэн хэрэг бөгөөд гэрийн дотор шувууний үүр шиг зөөлхөн, аятайхан юм. Загвар үзүүлэгчид ээлжээрээ орж ирэн утаа нь савалзсан сарлагийн сүүтэй , давстай цайгаар дайлуулж харагдана. Агентлагийн будаг шунхны кашелёкноос ухан байж өөрсдөө нүүрээ будацгаасан аж. Гоо үзэсгэлэн төгөлдөр эдгээр охид чимээ аниргүй хэвээр байх агаад нүүдэлчид, хөдөөнийхөн тэднийг гэнэтийн үзэгдэл мэт шохоорхоно. Жам ёсоор бид өвсний чанар, энэ айлын халуун хошуу /морь/, хүйтэн хошуун /сарлаг/ тоо хэмжээний л тухай ярилцав. Хотод зарсан бяслаг, сүүгээрээ амь зогооодогийг нь мэдээд авав.

2007/05/01

Casting in Mongolia (Part 4 of full translation)

Загвар үзүүлэгчид хээр нутгаар зураг авахуулалтанд орохын өмнө өөрсдөө нүүрээ будаж, хувцасаа өмссөн байгаа нь.
Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс
Маргаашийг багтаагаагүй мөрөөдөл
Орчуулагч маань асуусан асуултныхаа хариуг авах гэж баахан зовно. Санаа нь зовсон охид, барагтай, бодолоо хуваалцаж өгөхгүй юм. Тэд Монголоос нэг ч удаа гарч үзээгүй бөгөөд "Америкт, ажил амархан олддог болохоор нь" дуртайгаас гадна "Парисыг, дэлхий дээрх хамгийн хээнцэр хот" гэж бодоцгоодог. Эдгээр охид 17 настай, морь унах "Титаник" маркийн кино үзэх дуртай. Хичнээн, өдөр бүр, Өрнө дахины хувцас өмсөж, хэрэглэж, Britney Spears -ийн дуунуудыг шүтдэг ч гэлээ, бид нарын асуусан ихэнх асуултыг ойлгож чадахгүйн дээр ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдөлийнх нь тухай асуухаар хөхрөлдөцгөөх юм. Ойрхон хирнээ хол, адилхан хирнээ тэс өөр...
"Та нарын асуултанд эд нар хариулж чадахгүй ээ, гэж Нарантуяа яриаг таслаад, яагаад гэхээр бидний хувьд маргааш гэж байдаггүй." Гэхдээ би та бүхэнд, хот маань шилдэг загвар үзүүлэгч болохыг хүсдэг гоо сайхан охидоор дүүрэн гэж бол хэлж чадна. Олох хөрөнгө мөнгөний шуналдаа хөтлөгдсөндөө хэрэг бол биш, учир нь эдний олдог сарын цалин нь 100 доллар /ойролцоогоор 82 евро/ буюу монголын дундаж төвшингийн цалинтай яг тэнцэх хэмжээтэй юм. Загвар үзүүлэгчийн дөрвөн шинэ дамжаанд охидууд улам ихээр бүртгүүлэх болсон - гудамжинаас сонгогдож амжаагүй хэсэг нь. Би өөрөө, төвийн сонинд зар тавьж, шалгаруулалт явуулдаг, энэ нь ч сайхан хэрэгжиж байгаа."
Хөдөөний охин сонгож авдаг уу, өөрөө? Нарантуяа биднийг гайхсан байдалтай харсанаа тачигнатал инээн " Бүтэхгүй зүйл шүү дээ. Би нэг удаа, хойд зүгт нутагладаг нүүдэлчин айлаас асууж үзээд, эцэг эхэд нь хараалгуулаад салсан. Залуу охид нь миний юу хүсэж байгааг ойлгож өгөхгүй, өөрсдийгөө царай муутай гэж үзэж байсан. Тэд нар намайг өөрсдөөр нь тоглоод байна гэж бодоод байх шиг байсан. Нэг нь бүүр уйлаад унасан. Монгол ёсоор сайхан хүүхэн сахалтай байдаг агаад бие хаа сайтай байдаг... Би тэд нарт загвар үзүүлэгч гэж юу байдаг тухай тайлбарлах гэж оролдсон л доо. Тэгэхэд нүдээ бөмбөлөг шиг эргэлдүүлцгээж байсныг нь санаж байна. Тэд цахилгаан ч үгүй, зурагт ч үгүй, сонин ч үгүй. Ус их үнэ цэнэтэй болохоор бараг биеэ угаадаггүй, үс нь шампуун гэж юу байдагийг мэдэхгүй. Хөдөө талын охид ихэвчлэн гайхамшигтай сайхан ч, арьс нь арчилгаа аваагүй болоод, -45 хэмтэй өвөл нүүр болон гарт хайр найргүй. "
Бидний яриаг сонсож суусан загвар үзүүлэгчидын нэг Цолмон, зориг гарган ярианд оролцоод: "Манайд, нэг үнэхээр гоё тэгээд нэртэй загвар өмсөгч хүүхэн байдаг болоод л бид нарт үзээд алдах хүсэл төрсөн юм аа. Дэлхий дахинд нэртэй, амжилтанд хүрсэн түүнийг Болормаа гэдэг. Саяхан хүртэл, нэг дамжаа нээчихсэн. Бидний ганц үлгэр жишээ, од нь юм шүү дээ. "
Алдарт Болормаатай нь уулзахын тулд хоёр ч өдөр хүлээлээ. Хоёр цаг хоцороод, контэнероор Монголд оруулж ирсэн том Hummer-т /Одоогоор Америк Жийп дотроо хамгийн том моделдтооцогддогт нь/ заларсаар ирлээ. Ирвэсэн даашинз өмсөж, Gucci цүнх барьсан энэ бүсгүй өндөр метр 90-тэй, тахимал үзэсгэлэнтэй ажээ. Бидэн рүү инээмсэглэж, гараа өгөөд, хоцорч ирсэн явдалынхаа тухай үг цухуйлгасан ч үгүй. "Танайх цагтай бол манайх хугацаатай, юм шүү дээ" гэж орчуулагч инээнгээ бидэнд шивнэв.
Бүх замын, шар унаандаа Болормаа хөндөлдөн суугаад, цонхоо онгойлгож, түчигнэсэн техно тавиж, байгаа бүх л улаан гэрлийг дайрсаар дамжааныхаа зүг биднийг хөтлөх нь тэр. Явган явагчид, өнгөрөхөд нь, эргэж харцгаан, таньсан нэг нь мэндэлнэ. Бусад нь, тахиа шиг, замаас зайлсхийнэ. Харин Болормаа тэднийг үл тоомсорлон гар утсаараа ярих юм.
Дамжаан дээр нь, 13-аас 16 орчим насны, хар өнгийн богино банзал угласан өсвөр насны охид түүнийг, сүргээрээ хүлээж байлаа. Хэзээ нэгэн цагт, загварын аль нэг агентлагт орчих найдвар тээсэн эдгээр охид нь сургуулийнхаа хажуугаар Болормаагийн дамжаанд явдаг юм байна. Зааланд дутуу юм гэж алга: хананы толь, подьём, хамгийн сүүлийн үеийн дуу хөгжим. Телевизийнхэнээр хүлээлгүүлсэн Болормаа, биднийг 15 минут болоод л орхин одсоноо, удалгүй гэрэл гэгээ цацруулсаар буцаж ирсэнээ: "Хүний гаднах төрхөнд хууртаж болохгүй шүү дээ, би чинь жинхэнэ Монгол хүн байхгүй юу, энэ ч хэвээрээ үлдэнэ гэж боддог. Би чинь Монгол гэрт төрж өссөн хүн, эмээ өвөө хоёр маань ч малчин хүмүүс байсан."
"Le Yourt" буюу "Гэр" гэж Монголоор хэлэгддэг нь эсгийгээр хийсэн дугуй хэлбэртэй, нүүдэлчидийн өрц даган өвөл зунгүй нүүлгэдэг гайхамшигт "майхан" юм. "Монгол гэр бол бүхэлдээ нэг ертөнц юм гэж Болормаа аялгуулан тайлбарлаж байна. Бид дотор нь зүүнээс баруун тийш хөдөлдөг нь нар тойрохтай адил юм. Голомт нь хэзээ ч унтардаггүй бөгөөд оройн дугуй тооно нь тэнгэр рүү харсан үүд байхгүй юу." Сурагчид нь түүнийг англиар ярихыг нь шүтэн сонсоцгоох бөгөөд Болормаа тэдэнд инээмсэглэлээ бэлэглэнэ.
"Шөнөдөө улих чонын улилт, салхины исгэрэлтийг сайн санаж байна. Манай өвөө хониндоо их хайртай байгаад, аль нэгийг нь гаргах /идэх/ болоход чихийг нь хадгалаад орон доороо хийчихдэг байсан. Нас барахад нь бид нар, өвөөгөө, байсан бүх чихнүүдтэй нь оршуулсан юм даа."

Casting in Mongolia (Part 3 of full translation)

Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс

Монгол гэрийн босго алхсан айлчин үргэлжийн тавтай сайхан зочилуулдаг. Ёс заншилийн дагуу айлчин гийчдийг айрагаар, эсвэл дангаар нь залгидаг цагаан архиар дайлан угтана.

Гэрт хөдөөний нүүдэлчин эмэгтэй хонины шөл хийж байхад, гадаа залуу охид, хоёр зурагийн хооронд, хувцасаа солино.
Моодны дон туссан хуучны зан заншилт Монгол, Өрнө дахин руу хөл алдан оржээ.
"Би энэ агентлагаа, дэлхий дахин Монгол нүүр царайг хараг гэж нээсэн юм." Бид асар их бололцоотой, Солонгос, Сингапур, Малайзаас хүсэлт их ирдэгээс үндэслэхэд эдгээр охидын ирээдүй гайхамшигтай байх болно." "Аз" - ын захирал Нарантуяа


Нарантуяа ахлагчитай хамтлагийн өвсөн дээрх өдрийн зоог.

Монгол гэрт амьдардаг Наташа, хэдэн долоо хоногийн өмнөөс алхаж, бас сууж сурч байгаа аж.

Casting in Mongolia (Part 2 of full translation)

Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс

Гүүний сүүгээр /айраг/ гоо сайхны шидэт бодисоо хийсэн...

"Та нар, манай охидуудын хичнээн сайхныг нь анзаарсан биз дээ?" гэж Монголын хамгийн анхны, 2001 онд үүдээ нээсэн "Аз" загвар үзүүлэгчийн агентлагийн захирал дуу алдана. Эд нар чинь Чингис Хааны жинхэнэ үр удам нь байхгүй юу. Гоо сайхан нь Азид их л нэртэй, Япон охидыг бодвол эд нүд сайхантай, Хятад охидыг бодвол, хичнээн 3 настайгаасаа морь унасан ч гэлээ урт тэгш хөлтэй. Гялалзсан цагаан шүдтэй нь өдөр бүр ээдсэн гүүний сүү /айраг/ уудагийнх"

Нарантуяа нь их намхан, сумо бөх шиг баки, нүүрээ гэйша хэлбэрээр буддаг нэгэн. Түүний агентлаг нь /солигдох цагийн тохуурхалаар/ хуучин Лениний Музейд байрладаг. Байшингийн дотор талд, асар том мөхсөн баатарын цээжин доогуур, Нарантуяа нурж хуучирсан шат уруудан подволд байдаг хурц нэон гэрэлтэй жижигхэн өрөөнд орчихов. Хөгцөрсөн дорожны үнэр хамар сэтэлэхэд, нэг цагаавтар даавууг мухарын хана дагуулан татсан агаад түүний хажууд унтраастай гэрэл тусгагч байна. Үзэмжтэй гурван охин шалан дээр хөл нүцгэн сууж байснаа тэр дороо босоцгоон, бие биенийхээ зурагийг авч байсан утасаа түр орхино. Нарантуяа тэднийг бахархан харж тайлбарлана : "Би энэ агентлагаа, дэлхий дахин Монгол нүүр царайг хараг гэж нээсэн юм." Бид асар их бололцоотой, Солонгос, Сингапур, Малайзаас хүсэлт их ирдэгээс үндэслэхэд эдгээр охидын ирээдүй гайхамшигтай байх болно."


Захирал Нарантуяагийн, хээр талын зураг авалтын өмнөх сүүлийн бэлтгэлүүд.



Нүүдэлчид, загвар үзүүлэгчидийн гэнэтийн айлчилалд баярлаж, нэмэлт дүрд тоглож, багаж зэвсэг зээлдүүлнэ.