2007/05/01

Casting in Mongolia (Part 2 of full translation)

Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс

Гүүний сүүгээр /айраг/ гоо сайхны шидэт бодисоо хийсэн...

"Та нар, манай охидуудын хичнээн сайхныг нь анзаарсан биз дээ?" гэж Монголын хамгийн анхны, 2001 онд үүдээ нээсэн "Аз" загвар үзүүлэгчийн агентлагийн захирал дуу алдана. Эд нар чинь Чингис Хааны жинхэнэ үр удам нь байхгүй юу. Гоо сайхан нь Азид их л нэртэй, Япон охидыг бодвол эд нүд сайхантай, Хятад охидыг бодвол, хичнээн 3 настайгаасаа морь унасан ч гэлээ урт тэгш хөлтэй. Гялалзсан цагаан шүдтэй нь өдөр бүр ээдсэн гүүний сүү /айраг/ уудагийнх"

Нарантуяа нь их намхан, сумо бөх шиг баки, нүүрээ гэйша хэлбэрээр буддаг нэгэн. Түүний агентлаг нь /солигдох цагийн тохуурхалаар/ хуучин Лениний Музейд байрладаг. Байшингийн дотор талд, асар том мөхсөн баатарын цээжин доогуур, Нарантуяа нурж хуучирсан шат уруудан подволд байдаг хурц нэон гэрэлтэй жижигхэн өрөөнд орчихов. Хөгцөрсөн дорожны үнэр хамар сэтэлэхэд, нэг цагаавтар даавууг мухарын хана дагуулан татсан агаад түүний хажууд унтраастай гэрэл тусгагч байна. Үзэмжтэй гурван охин шалан дээр хөл нүцгэн сууж байснаа тэр дороо босоцгоон, бие биенийхээ зурагийг авч байсан утасаа түр орхино. Нарантуяа тэднийг бахархан харж тайлбарлана : "Би энэ агентлагаа, дэлхий дахин Монгол нүүр царайг хараг гэж нээсэн юм." Бид асар их бололцоотой, Солонгос, Сингапур, Малайзаас хүсэлт их ирдэгээс үндэслэхэд эдгээр охидын ирээдүй гайхамшигтай байх болно."


Захирал Нарантуяагийн, хээр талын зураг авалтын өмнөх сүүлийн бэлтгэлүүд.



Нүүдэлчид, загвар үзүүлэгчидийн гэнэтийн айлчилалд баярлаж, нэмэлт дүрд тоглож, багаж зэвсэг зээлдүүлнэ.




Aucun commentaire: