2007/05/01

Casting in Mongolia (Part 4 of full translation)

Загвар үзүүлэгчид хээр нутгаар зураг авахуулалтанд орохын өмнө өөрсдөө нүүрээ будаж, хувцасаа өмссөн байгаа нь.
Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс
Маргаашийг багтаагаагүй мөрөөдөл
Орчуулагч маань асуусан асуултныхаа хариуг авах гэж баахан зовно. Санаа нь зовсон охид, барагтай, бодолоо хуваалцаж өгөхгүй юм. Тэд Монголоос нэг ч удаа гарч үзээгүй бөгөөд "Америкт, ажил амархан олддог болохоор нь" дуртайгаас гадна "Парисыг, дэлхий дээрх хамгийн хээнцэр хот" гэж бодоцгоодог. Эдгээр охид 17 настай, морь унах "Титаник" маркийн кино үзэх дуртай. Хичнээн, өдөр бүр, Өрнө дахины хувцас өмсөж, хэрэглэж, Britney Spears -ийн дуунуудыг шүтдэг ч гэлээ, бид нарын асуусан ихэнх асуултыг ойлгож чадахгүйн дээр ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдөлийнх нь тухай асуухаар хөхрөлдөцгөөх юм. Ойрхон хирнээ хол, адилхан хирнээ тэс өөр...
"Та нарын асуултанд эд нар хариулж чадахгүй ээ, гэж Нарантуяа яриаг таслаад, яагаад гэхээр бидний хувьд маргааш гэж байдаггүй." Гэхдээ би та бүхэнд, хот маань шилдэг загвар үзүүлэгч болохыг хүсдэг гоо сайхан охидоор дүүрэн гэж бол хэлж чадна. Олох хөрөнгө мөнгөний шуналдаа хөтлөгдсөндөө хэрэг бол биш, учир нь эдний олдог сарын цалин нь 100 доллар /ойролцоогоор 82 евро/ буюу монголын дундаж төвшингийн цалинтай яг тэнцэх хэмжээтэй юм. Загвар үзүүлэгчийн дөрвөн шинэ дамжаанд охидууд улам ихээр бүртгүүлэх болсон - гудамжинаас сонгогдож амжаагүй хэсэг нь. Би өөрөө, төвийн сонинд зар тавьж, шалгаруулалт явуулдаг, энэ нь ч сайхан хэрэгжиж байгаа."
Хөдөөний охин сонгож авдаг уу, өөрөө? Нарантуяа биднийг гайхсан байдалтай харсанаа тачигнатал инээн " Бүтэхгүй зүйл шүү дээ. Би нэг удаа, хойд зүгт нутагладаг нүүдэлчин айлаас асууж үзээд, эцэг эхэд нь хараалгуулаад салсан. Залуу охид нь миний юу хүсэж байгааг ойлгож өгөхгүй, өөрсдийгөө царай муутай гэж үзэж байсан. Тэд нар намайг өөрсдөөр нь тоглоод байна гэж бодоод байх шиг байсан. Нэг нь бүүр уйлаад унасан. Монгол ёсоор сайхан хүүхэн сахалтай байдаг агаад бие хаа сайтай байдаг... Би тэд нарт загвар үзүүлэгч гэж юу байдаг тухай тайлбарлах гэж оролдсон л доо. Тэгэхэд нүдээ бөмбөлөг шиг эргэлдүүлцгээж байсныг нь санаж байна. Тэд цахилгаан ч үгүй, зурагт ч үгүй, сонин ч үгүй. Ус их үнэ цэнэтэй болохоор бараг биеэ угаадаггүй, үс нь шампуун гэж юу байдагийг мэдэхгүй. Хөдөө талын охид ихэвчлэн гайхамшигтай сайхан ч, арьс нь арчилгаа аваагүй болоод, -45 хэмтэй өвөл нүүр болон гарт хайр найргүй. "
Бидний яриаг сонсож суусан загвар үзүүлэгчидын нэг Цолмон, зориг гарган ярианд оролцоод: "Манайд, нэг үнэхээр гоё тэгээд нэртэй загвар өмсөгч хүүхэн байдаг болоод л бид нарт үзээд алдах хүсэл төрсөн юм аа. Дэлхий дахинд нэртэй, амжилтанд хүрсэн түүнийг Болормаа гэдэг. Саяхан хүртэл, нэг дамжаа нээчихсэн. Бидний ганц үлгэр жишээ, од нь юм шүү дээ. "
Алдарт Болормаатай нь уулзахын тулд хоёр ч өдөр хүлээлээ. Хоёр цаг хоцороод, контэнероор Монголд оруулж ирсэн том Hummer-т /Одоогоор Америк Жийп дотроо хамгийн том моделдтооцогддогт нь/ заларсаар ирлээ. Ирвэсэн даашинз өмсөж, Gucci цүнх барьсан энэ бүсгүй өндөр метр 90-тэй, тахимал үзэсгэлэнтэй ажээ. Бидэн рүү инээмсэглэж, гараа өгөөд, хоцорч ирсэн явдалынхаа тухай үг цухуйлгасан ч үгүй. "Танайх цагтай бол манайх хугацаатай, юм шүү дээ" гэж орчуулагч инээнгээ бидэнд шивнэв.
Бүх замын, шар унаандаа Болормаа хөндөлдөн суугаад, цонхоо онгойлгож, түчигнэсэн техно тавиж, байгаа бүх л улаан гэрлийг дайрсаар дамжааныхаа зүг биднийг хөтлөх нь тэр. Явган явагчид, өнгөрөхөд нь, эргэж харцгаан, таньсан нэг нь мэндэлнэ. Бусад нь, тахиа шиг, замаас зайлсхийнэ. Харин Болормаа тэднийг үл тоомсорлон гар утсаараа ярих юм.
Дамжаан дээр нь, 13-аас 16 орчим насны, хар өнгийн богино банзал угласан өсвөр насны охид түүнийг, сүргээрээ хүлээж байлаа. Хэзээ нэгэн цагт, загварын аль нэг агентлагт орчих найдвар тээсэн эдгээр охид нь сургуулийнхаа хажуугаар Болормаагийн дамжаанд явдаг юм байна. Зааланд дутуу юм гэж алга: хананы толь, подьём, хамгийн сүүлийн үеийн дуу хөгжим. Телевизийнхэнээр хүлээлгүүлсэн Болормаа, биднийг 15 минут болоод л орхин одсоноо, удалгүй гэрэл гэгээ цацруулсаар буцаж ирсэнээ: "Хүний гаднах төрхөнд хууртаж болохгүй шүү дээ, би чинь жинхэнэ Монгол хүн байхгүй юу, энэ ч хэвээрээ үлдэнэ гэж боддог. Би чинь Монгол гэрт төрж өссөн хүн, эмээ өвөө хоёр маань ч малчин хүмүүс байсан."
"Le Yourt" буюу "Гэр" гэж Монголоор хэлэгддэг нь эсгийгээр хийсэн дугуй хэлбэртэй, нүүдэлчидийн өрц даган өвөл зунгүй нүүлгэдэг гайхамшигт "майхан" юм. "Монгол гэр бол бүхэлдээ нэг ертөнц юм гэж Болормаа аялгуулан тайлбарлаж байна. Бид дотор нь зүүнээс баруун тийш хөдөлдөг нь нар тойрохтай адил юм. Голомт нь хэзээ ч унтардаггүй бөгөөд оройн дугуй тооно нь тэнгэр рүү харсан үүд байхгүй юу." Сурагчид нь түүнийг англиар ярихыг нь шүтэн сонсоцгоох бөгөөд Болормаа тэдэнд инээмсэглэлээ бэлэглэнэ.
"Шөнөдөө улих чонын улилт, салхины исгэрэлтийг сайн санаж байна. Манай өвөө хониндоо их хайртай байгаад, аль нэгийг нь гаргах /идэх/ болоход чихийг нь хадгалаад орон доороо хийчихдэг байсан. Нас барахад нь бид нар, өвөөгөө, байсан бүх чихнүүдтэй нь оршуулсан юм даа."

1 commentaire:

Enkhe a dit…

Бас л хэлэх үг олдоггүй.