Чингис хааны үе залгамжлагчид үзэсгэлэн төгөлдөр хирнээ үүнийгээ мэдээгүй явжээ. Монгол улс Өрнө дахинд нээгдэж, загвар үзүүлэгчидийн төвүүд бий болж, тэднийг монгол гэрийн мухраас гаргаж ирэх хүртэл мэдээгүй л явж. "Баялаг" хийгээд "Алдар нэр" гээч нь аз жаргалын шинэхэн шалгуур болоод энэ бүхэн хөдөө нутаг, тал хээрээс огтхон ч дутахгүй ажээ.
Улаанбаатар, загвар үзүүлэгч болохыг л мөрөөддөг охидоор битүү байна.
Улаанбаатар, загвар үзүүлэгч болохыг л мөрөөддөг охидоор битүү байна.
Нийтлэл : Marie Claire N° 628, 2004 оны 12 сарын дугаар (France)
Сэтгүүлч : Emmanuelle Eyles
Зурагчин : Michel Setboun
Орчуулсан : Б.Эрхэс
Улаанбаатардах, анхны айлчилал маань хазаалттай байв. Толгой дүүрэн хязгааргүй тал, хөндийн төсөөлөлтэйгөөр "хөндлөнгийн тэнцвэр алдагдал"-ийг азнаж байтал, тэр чигтээ өргөн гудамж, өнгөө алдсан СССР загварын /зардалын/ байшин, интэрнет кафе, гялалзсан жийп машин мөргөх нь тэр... Энэ үед л бидний хайж байгаа Монгол, хотоос гадуур тааралддагийг ойлгож авлаа. Есөн зууний хаалт, далан жилийн Оросчилсон коммунизмаас, даяарчилалаар аврагдсан нийслэл нь, өнөөдөр, нэг сая Монголчуудыг нөмөрлөдөг нь нийт хүн амын дөрөвний нэг хэсэг болно. Хоёр ч хатуу, хахир өвөл, мянга мянган нүүдэлчин ардыг, тэлж дуусахаа байсан хотын, хаалга хавьцаа оршин суухад хүргэсэн байна. Өнөө орой буюу, бямба гаригийн үдэш, хотын төвд, залуу үе нь, /Улаанбаатарын нийт хүн амын 75% нь 35-аас доош насных/ баярлан, цэнгэцгээж байна. "Чингис хаан" шар айраг, хоолойтой болгоны таашаалд хүрч, Kylie Minogue, Jennifer Lopez нар ч баярт оролцоод л. Гадаа шилэн дэнлүүн хэлбэрээр зассан өнгө өнгийн бургастай цэцэрлэгийн дээгүүр элээ шувуу эргэлдэхэд, багс багсаараа сайхан охид тал талаас гарч ирнэ. Таталсан мэт нүдтэй, дээш хацартай, эрдэнийн нэгэн чулуу шиг (jais) тас хар үстэй, уран гоолиг биетэй төдийгүй, жинсэн өмдийг яг сайхан өмсөцгөөх юм. "Гар утас, бяцхан гарын цүнх, өндөр өсгий" зэрэгийн бүрдэл нь, энд ч гэсэн, шинэ эхлэлийн мода юм байна.

Улаанбаатарын загвар үзүүлэгчийн дамжаа жоохоон охидуудыг их татан, тэд хичээл тараад энд ирж суралцдаг байна. Хэрхэн таазаа хөдөлгөн алхах, хэрхэн сандалын эрмэгт суух, яаж хөгжимийн аязанд бүжиглэх зэрэгийг сурдаг байна. Хамгийн дуртай хичээл нь арьс үс болон хумсаа хэрхэн арчилах юм гэнэ.
Үргэлжлэл бий
5 commentaires:
Huue, yasan hoorhon ohiduud ve? Mongol ruu butsdag ch yum biluu gej bodloo. Gehdee hamgiin ehnii hodoonii zurag ih taalagdlaa. Yagaad ch yum setgeld neg l oir. Hotod torj osson ch, hodoo tegtlee yavaagui ch gelee, minii mongoliin busdaas yalgagdah gol yalgaa ni mongoliin maani hodoo, baigali, egel malchdiin yaduu ch gesen ooriin duraar, setgel teneger amidrah amidral gej boddog. UB yahav dee, hotiin amidral gedeg delhiin ali ch hotoos yugaaraa tegtlee yalgarah ve dee.
Санаа нэг байна аа. Монголын хөдөө үнэхээр сайхан. Өөрийн дураар амьдрах амьдрал нь надад хамгийн их таалагддаг. Тэгээд бас хүн чанар, байгалийг материаллаг болон эд хогшилоос илүүд үзэдэгт баярладаг. Европын орондох нэг сурахад хэцүү юм нь, эд хогшилыг заримдаа хүнээс илүүд үзчих гээд байдаг. Гэхдээ бас бодоод байх нь ээ эд хогшилын цаана хүний хийсэн хөдөлмөр гээч чухал зүйл байгаад байдаг... хэцүү хэцүү
монгол ч сайхан эсвэл хөөрхөн гэвэл илүү таарах юмуу, охидоор ч дүүрэн шүү. тай охидийг хөөрхөн л гэцгээдэг цаанаа л сэтгэлд хүрэхгүйм даа. улаанбаатарийн зун бол энд тэндхийн охидийг харж яваад хальт гишгэж үхэхээ дөхдөгсөн. сайхны өмнө харц буруугүй ээ гэж...хүйс ч хамаарахаа байчхийм даа хэ хэ
Номио-д.
Нээрээ тийм шүү. Гоо сайхан ертөнцийг аварна гээд байсан, Монголыг ямар ч байсан аврах болтугай
People should read this.
Enregistrer un commentaire