Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр өнгөрсөн 2 сарын 20-ноос 25 ний хооронд хэсэг бүлэг сайд, их хурлын гишүүдийн хамт, Франц Улсын ерөнхийлөгч Жак Ширакийн урилгын дор , Франц улсад албан ёсны айлчилал хийгээд буцав. Тус айлчилалын гол зорилго нь Франц Монголын хоорондох Худалдаа, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг тогтоон батлах, хоёр орны хоорондох харилцааны түвшинд тээвэр жуулчлалын хэрэгсэл гээд хэд, хэдэн хэлэлцээр байсан ажээ. Ерөнхийлөгч Жак Ширак Японы үндэсний бөх болох Сумог сонирхдогоо батлан Монгол Улсын Ерөнхийлөгчийг урих завшаандаа Ёкозуна Дагвадоржийг ч уриад авсан юм. Энэ айлчилалаас өмнө, хамгийн сүүлд 1992 онд л нэг, Монгол Улсын Төрийн Тэргүүн Францад айлчилсан байна. Ийнхүү айлчилал чимээ, шуугиан тарилгүй, /Францын үндэсний телевизийн Мэдээллийн нэвтрүүлгээр цухас ч дурдаагүй???/ амжилттай болж Ерөнхийлөгчөөр толгойлуулсан бүлэг, 25 ний өглөө Япон улсад морилохоор явсанаар өндөрлөв.
Айлчилалын тухай Францын өдөр тутмын "Le Monde" сонины 2 сарын 23 ний дугаарт "Орос, Хятадын хооронд Монгол улс гуравдах хөршөө хайж байна" гэсэн сэдэвийн дор гарсан нийтлэлийн товьчлолыг орчуулбал:
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Парист хийсэн айлчилалынхаа үеээр Иракт явуулсан бодлого, Америкийн Нэгдсэн Улс болон Японоос авдаг эдийн засгийн дэмжлэг, Арэва тай хийх магадлалтай гэрээн тухай тус, тус дурьдав. Монголын Ерөнхийлөгч Ирак руу цэрэгийн хүч илгээсэндээ харамсдаггүй гэнэ. "Бидний хувьд энэ нь хүн чанарлаг үйлдэл байсан" гэж энэ тайван төрхтэй хүн, чөлөөтэй англи хэлээр хэлнэ. Иракт, Америкийн хөл дээр нь босгосон "Олон Улсын Холбоо" нд багтсан, ховор дурьдагддаг хэсэг жижиг улсуудын дотроос Монгол Улс 130 хүнээр нэмэр болсон юм.
Бичсэн : Natalie Nougayrède
Орчуулсан : Б.Эрхэс
Айлчилалын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Францад буй Монголын Элчин Сайдын Яамны саит руу орож үзнэ үү : http://www.ambassademongolie.fr/
Айлчилалын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Францад буй Монголын Элчин Сайдын Яамны саит руу орож үзнэ үү : http://www.ambassademongolie.fr/
Aucun commentaire:
Enregistrer un commentaire