2007/04/05

Монгол Улсын ерөнхийлөгч Энхбаяр Франц Улсад айлчилал хийсэн нь. II бүлэг.


Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Франц Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 22 ний 10-н цагт Парисын Сорбоны Дээд Сургуулийн Лүи Лиар "Louis Liard" танхимд лекц унших ёстой байв. Ингээд лекц 10 цаг 50 минутанд эхэлж Ерөнхийлөгч "Монгол Улс Даяаршилалд" гэсэн сэдвээр 30 аад минутын турш лекцээ уншив. Ерөнхийлөгчийг лекцээ Монгол хэл дээр унших хооронд танхимд байсан Францууд тарааж тавьсан лекцийн орчуулгын хуулбарыг мөр алдалгүй уншицгаав. Яг юу болоод байгааг ойлгож амжаагүй би гэдэг хүн нэг мэдэхнээ бусдыг даган лекцийн орчуулга уншиж суухаа анзаармагцаа бага зэрэг ичив.
Лекцийн гол мөрүүдийг дурдвал :
1. Даяарчилал гэдэг үг Монгол хэлэнд ороод арав гаруй жил болж байна,гэвч даяарчилал нь тийм ч шинэ санаа биш. "La Pax Mongolica" 13 дугаар зууны үед Өрнө-Дорныг ойртуулсан нь даяарчилал байсан.
2. Францууд даяарчилалын байгуулалтанд их хувь нэмэр оруулсан. Францын хувьсгалаас хойшхи бий болсон Хүний эрх, Эрх чөлөө, Шударга ёс гэхчилэн зарчмууд нь нэгдсэн зарчим болсоноор даяарчилалын төрхийг чухалаар дүрсэлж байна.
3. Даяарчилалын сайн тал: хөрөнгө оруулалт, дэлхий дээрх агуа их мэдлэг, мэдээлэлд чөлөөтэй, амархан хүрэх боломж, муу тал : тэрроризм, хар тамхи, үндэсний соёл устах хандлага /тэр тусмаа жижигхэн улсад/
4. Монгол Улсын хаалтаас нээлтэнд яаж орсон. Түүнд оруулсан Ардчилалын ач гавъя. Үүнээс улбаалан Монголчуудын даяарчилалд хандах саашаалтай хандлага.
5. Франц Улс даяарчилалд хэрхэн хандаж байна. Ямар сайхан соёл иргэншилээ хадгалж байна.
6. Яаж даяарчилалыг хамтран зөвөөр, сайхан ашиглах вэ? гэх мэтчилэн санаанууд байлаа.

Ерөнхийлөгч лекцээ уншиж дуусаад ирсэн Француудыг өөрт нь асуулт тавихыг урив. Тавьсан асуултыг хуучин элчин сайд байсан Луузан гуай орчуулсан юм.
Асуултнаас бичвэл:
1. Монгол Улс өөртөө агуулсан дэлхийд ховор үнэтэй эрдэнэтэй билээ. Үүний нэг нь Монголын эртнээс уламжилагдан ирсэн соёл, нөгөөх нь Монголын үзэсгэлэнт байгал хоёр юм. Энэ эрдэнээ даяарчилалын сүүдрээс хэрхэн яаж хамгаалах бодолтой байна вэ?
2. Монголын аман урлаг, тэр тусмаа, бөө, хөөмий цам зэрэгийг манай байгууллага дэмжин хөгжүүлэх зорилгоор Монголын нэгэн хамтлагтай /нэрийг нь мартав/ хамтран ажиллаад нилээд хэдэн жил болж байна. энэ чиглэлээрээ бид UNESCO -д Морин хуурыг "Дэлхийн баялаг" - ийн нэгд оруулан батлуулсан. Одоо Хөөмийг бас энэ зэрэгт хүргэхээр хөөцөлдөж байна. Энэ талаар таны бодлого юу вэ?
Лекц дуусаж Ерөнхийлөгч нүд ирмэхийн зуур Музээ үзэхээр явж, үлдсэн хүмүүс нь цайллаганд уригдсан юм.

Aucun commentaire: