2007/04/05

Монгол Улсын ерөнхийлөгч Энхбаяр Франц Улсад айлчилал хийсэн нь. III бүлэг.




Айлчлалыг өндөрлөн Ерөнхийлөгч, Францад хуулийн дагуу оршин суугаа хэсэг бүлэг Монголчуудаа Place Vendôme -ийн "Hotel Ritz" дээр хүлээн авч уулзалт хийв. Уулзалтанд тавь гаруй Монгол төрхтэй хүмүүс ирсэн байлаа. Харин Ерөнхийлөгчийн талд : /Ерөнхийлөгчийн найзууд багшийн ширээнд эгнэж суугаад, бид бүхэн ардууд танхимд сурагчийн ширээнд таран суусан байв/ Хотын дарга, Гадаад Явдлын Яам-ны сайд , Дотоод Явдлын Яамны, Боловсролын Яамны сайд гээд бөөн дарга нар байлаа. Дагвадорж аврагыг харахаар олон хүн ирсэн байсан боловч аварга завгүй байсан юм уу уулзалтанд ирсэнгүй
Ингээд асуулт хариулт /Тата Тунгаа/, санал бодолоо хүмүүс ерөнхийлөгчдөө айлтгаж эхлэв:
Эхний асуулт :
Та юунд дуртай вэ? хэхэхэх, тоглосон юм аа. Дахиад эхэлье, энийг тооцохгүй. Эхний асуулт :
23 төгссөн нэг охин: Олон жил виз гуйгаад хүний нутагт амьдрах хэцүү юм аа. Хоёр иргэншилтэй болж болдоггүй юм уу?
Гадаад Хэрэгийн Сайд: Болохгүй ээ, одоогийн байдлаар болохгүй. Бид нар шиг цөөхөн хүн амтай оронд хоёр иргэншил өгчихвөл өөр орны иргэдэд улсаа алдах аюултай
МИАТ-д ажиллаж байсан хүүхэн: Улаанбаатар хотынхоо гудамжний нэрийг ашигладаг болгож гадаад орнууд шиг айл болгоныг шуудангийн хайрцагтай боговол яасан юм бэ? Хотдоо ингээд гадаадаас очихоор энэ тэндгүй хогтой, эвдэрхий юм ихтэй байх юм аа, энийг арилгах зорилгоор нэг хүн томилоод юу болохгүй байгааг нь хянуулж, хянасны дараа засуулж, цэвэрлүүлж байвал яасан юм бэ?
Хотын дарга: Хотын дарга байхгүй байсан тул ирэхээр нь хэлье /Техникийн түр саатал/
Нэг оюутан: Интэрнэтээр согууль өгөх боломжтой болгох талаар судалж байгаа гэж сонслоо. Хэр урагшилж байна вэ?
Гадаад Хэрэгийн сайд : Сонгууль нь их нарийн хяналтын доор явагдах ёстой. Интэрнэтийг хянах, тийм бүрэлдэхүүн бий болгох зэрэг нь одоогоор боломжгүй зүйлээ "миний хүү" /нэмж бичив/
Жуулчлалын компаний ажилтан : Монгол Францын хоорондох нислэгийн үнэ өндөр байх юм аа. Бууруулах боломжгүй юм уу? Францад Монголыг төлөөлсөн жуулчилалын төв нээхгүй юм уу?
МУЕ : МИАТ компанийн дотоод нислэг жил бүр дутагдалтай байдаг болохоор дотоод нислэгийнхээ алдагдлыг нөхөх журамаар гадаад нислэгийнхээ үнийг нэмэгдүүлдэг. Тиймээс үнэтэй байдаг. Нээрээ ч бууруулах хэрэгтэй л дээ.
Монгол уран зурагийн дэлгүүрийн эзэн Өлзий: Монголыг төлөөлсөн соёлын төв Францад байхгүй юм аа. Нээх талаар юу бодож байна?
ГХС: Зөв санаа байна. /өөр юу хэлсэнийг нь санахгүй байна, хэлээгүй ч билүү?/
Нэг оюутан: Гадаадад суралцаж төгсөөд, сурсан мэдсэнээ оюутан бид нар эх орондоо зориулмаар байдаг ч очихоор орон сууц байхгүй, ажилын цалин их бага байх нь хэцүү байдаг. Энэ тухай юу хэлэх вэ?
МУЕ: Амархан хэлвэл: Монгол буцмаар байна гээд суухынхаа оронд одоо бид нарыг дагаад хамт буц гэх байна. /хүмүүс инээлдэнэ/ Яг ярихад энэ тухай бас бид бодож байгаа.
Францад амьдраад 14 жил болж байгаа Туяа: Францад амьдарч байгаа Монголчууд маань нийлээд, нэг данс тусдаа нээгээд, Улаанбаатар хотдоо зориулж нэг гудамж ч юм уу дааж аваад тохижуулбал яасан юм бэ?
МУЕ: /Их баяртайгаар дэмжин/ Ерөнхийлөгч болсноос хойш олон улсаар явж, олон хүмүүстэй уулзахад ийм сайхан санаа нэг ч сонсож байсангүй. Баярлалаа сайхан санаа байна. Хотын дарга маань бас их баярлаж байгаа харагдана /хаанаас ч юм бэ байхгүй байсан хотын дарга гарч ирээд инээмсэглэн зогсоно/
Ийнхүү уулзалт дулаан уур амьсгалаар өндөрлөж төгсгөлд нь гэр бүлийн зураг ерөнхийлөгчтэйгөө авахуулсанаар би ч гэртээ харив.
Санаж байгаагаа бичсэн болохоор зарим нэг алдаа байгаа байх, бас асуултуудыг бүгдийг нь бичсэнгүй.
Миний асуух гэсэн асуулт маань : Жуулчны компаниудаас татвар авдаг уу? Авдаг бол тэр татвараараа малчидад зориулан эмнэлэг эсвэл сургууль барих, хөрөнгө оруулах гэх мэтийн тустай, хэрэгтэй үйл ажиллагаанд зориулдаг, үгүйг мэдэх гэсэн юм.

Aucun commentaire: